Монгол зураач Сиднейд үзэсгэлэнгээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Монгол зураач Сиднейд үзэсгэлэнгээ дэлгэнэ

Зураач Л.Ганболд Австралийн Сидней хотноо бие даасан хоёр дахь үзэсгэлэнгээ ирэх сарын 3-нд гаргах гэж байна. “Do you know exactly what you want” буюу “Чи юу хүсч буйгаа үнэхээр мэдэх үү” нэртэй энэхүү үзэсгэлэнд тэрбээр сүүлийн хоёр жилийн турш туурвисан бүтээлээсээ дэлгэх тавих юм байна.

Гурав хоног үргэлжлэх үзэсгэлэнгийн нээлтэд морин хуурч, хөөмийч нар уригджээ. Зураач Л.Ганболд анхны үзэсгэлэнгээ өнгөрсөн оны есдүгээр сард мөн Австралийн Сидней хотод гаргасан бөгөөд тэрбээр монгол үндэсний уламжлалыг контемпорари урлагтай хослуулан бүтээлээ туурвидаг юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж