
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхээс мансууруулах бодис зөөвөрлөх гэмт бүлэглэлийг зохион байгуулсан, нэр бүхий хүмүүсээр удаа дараа тээвэрлүүлсэн гэсэн үндэслэлээр Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт 12 жил хорих ял, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх нарт зургаан жил, нэг сарын хорих ял тус тус оноосон билээ. Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн шүүхэд товлогджээ. Шүүх хуралд шүүгчээр Б.Дамдин-Од, улсын яллагчаар Ц.Насанбат нар оролцоно.
Н.Түвшин