“Д.Сүхбаатар 1920 оны сүүлчээр Оросын Дотоод явдлын яаманд тагнуулчаар элсчээ. Донсомын Бодоо тэргүүтэй 15 хүнийг хилс хэрэгт тулган Д.Сүхбаатар нар буудан хороожээ” гэсэн утгатай ухуулах хуудсыг өнгөрсөн долоо хоногт Д.Сүхбаатарын хөшөөг тойруулан наасан билээ. Ухуулах хуудсыг иргэний хөдөлгөөнийхөн наасан гэх яриа байгаа. Харин зарим түүхч, эрдэмтэн “Д.Сүхбаатар жанжны нэр төрийг сэвтээсэн гүтгэлэг гарч байна” хэмээн өнөөдөр мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Д.Сүхбаатар агсны мэдээлэл өнөөгийн Ардын намыг хамгаалах зорилготой гэнэ.
Эх сурвалж:
“Улс төрийн тойм” сонин
“Улс төрийн тойм” сонин