Сент-Люсия улсын тусгаар тогтнолын өдөр
Суфриер хотын ойролцоох “Том жижиг аварга могойн” үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ЮНЕСКО байгалийн өвд авчээ
Карибийн тэнгисийн Сент-Люсия арал 1666-1814 онуудад Францын колони байв. Энэ үеэр англичууд түүнийг дөрвөн ч удаа эзлээд авсан юм. Наполеоныг буулган авсны дараа арал Британид шилжин 1979 он хүртэл мэдэлд нь байв. Колончлогчид аралд тусгаар тогтнолыг нь 1979 онд өгөөд гарахдаа британи маягийн Үндсэн хуультай болгосон байлаа. Энэ арлын орны тэргүүн нь Британийн хатан хаан юм.
Египетийн холбооны өдөр
Египет, Сири хоёр Нэгдсэн Арабын холбооны улсыг 1958 онд байгуулсны ойг өнөөдөр тэмдэглэдэг. Бас энэ өдөр МЭӨ 1279 – 1213 онуудад Египетийг захирч байсан XIX үеийн фараон II Рамсесийн хаан ширээнд суусан ойг Абу-Симбел хотноо тэмдэглэж иржээ.
ӨДРИЙН ИШЛЭЛ
*“Сонгуулийн дүн нь сонгогч нарт тавьсан брэндийн тоотой шууд пропорциональ холбоотой”
(Жорж Вашингтон 1732 оны хоёрдугаар сарын 22-нд төржээ) Гилберт Стюарт. Жорж Вашингтоны хөрөг. 1796 он. Вашингтоны Смитсоны институтын Хөрөг зургийн үндэсний галерей
Ирэх жилийн хоёрдугаар сарын 22-нд АНУ тус орны эцэг гэх анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны төрсний 280 жилийн ойг тэмдэглэх юм. Түүний төрсөн өдрийг тэмдэглэх уламжлал 1778 оноос эхлэлтэй. Их Британиас тусгаар тогтносны хоёр жилийн дараа 1778 оны өвөл Жорж Вашингтоны штаб байсан Уэллей-Форж гэдэг газар цэргийн нэгэн оркестр хүрэлцэн ирж түүнд зориулсан хэд хэдэн маршийг тогложээ. Ингээд Вашингтоны төрсөн өдрийг тэмдэглэх уламжлал тогтсон гэдэг.
Бусад ишлэлээс
“Засгийн газрын тэргүүнд зориулсан буйданд би анх дөхөж очихдоо цаазын тавцанд гарч байгаа ялтан шиг л мэдрэмжийг амссан юм”
Засгийн газар нь гал мэт, аюултай зарц ба аймшигтай эзэн юм”
“Үгийн эрх чөлөөгүйгээр биднийг гаргах гэж байгаа хонь шиг чимээгүй, номхоноор хөтлөөд явж болно”
үйл явдал
Галилео Галилей номоо бэлэглэв
Галилео Галилей Ватикан дахь инвизицийн шүүх дээр, 1633 онд. Зураач Жозеф-Николя Робер-Флёри, 1847 он
1632 он: Галилео Галилей 1609 оны долдугаар сард анхны дурангаа хийгээд одон орны ажиглалтаа хийж эхэлсэн гэдэг. Тэрээр эцэст нь Коперникийн санал болгосон гелио төвийн хорвоогийн систем нь зөв гэсэн дүгнэлт хийжээ. Шашин “чөлөөт бодолтой” польш Коперникийн онолыг “бурханд харш” гэсэн ба харин түүнийг судлахыг хориглоогүй юм. Тэр цоорхойг Галилей ашигласан ба 1632 оны энэ өдөр Тосканы агуу гэх герцог II Фердинандо Медичид “Птолемей ба Коперникийн хорвоогийн хоёр системийн тухай харилцан яриа” номоо түүнд зориулан бичсэнээ өргөн барьжээ.
Шашины харгис шүүх унтаж байсангүй тэр номыг худалдаанаас хураасан байв. Медичийн хайцаалалт ч тус болсонгүй. Жилийн дараа бараг юм харахаа больсон өвгөн шашины шүүхэд өвдөг сөгдөн Библийн судар дээр гараа тавьж байгаад түшээт ламын бэлтгэсэн үгийг уншин “нүглээ наминчлан” амьд гарчээ. Шүүхээс гарч явахдаа “Дэлхий эргэдэг л юм даа” гэж амандаа бувтнасаар явсан гэдэг.
Далай лам суудалдаа заларчээ
1940 он: XIV Далай-лам Дэнзэнжамц 13 настайдаа Потала ордноо Далай ламын суудалд залрав. Тэрээр Түвдийн шашны лидер 1935 оны долдугаар сард өндөр уулын Тахцар тосгоны есөн хүүхэдтэй айлын тав дахь нь болон төржээ. Түүнийг хоёр настай байхад нь XIII Далай-ламын сүнс гэж тусгай лам нар тодруулсан юм. Дээд зэргийн боловсрол эзэмшсэн тэрээр 1950 онд Түвдийн шашины болон төрийн лидер нь болсон байлаа. Хятадын арми Түвдийг эзэлсний дараа тэрээр Энэтхэгт зугтан гарч амьдарч байгаа билээ. Дээрхийн гэгээнтэн 1989 онд Нобелийн энх тайвны шагналтан болж байв.