Ижил хүйстнүүдийг сангийн аж ахуйн ажилд явуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Ижил хүйстнүүдийг сангийн аж ахуйн ажилд явуулна

Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле. Коллаж: ИА REGNUM

Ижил хүйстний асуудал хэдэн өдрийн турш Польшийн хэвлэлийн гол сэдвийн нэг болоод байна. Эрх баригч “Хууль зүй ба шударга ёс” намын депутат Роберт Венгжин гей нарыг тэвчихгүй харин лесби нарыг дуртайяа харахаас буцахгүй гэж хэлсэн нь уг дуулианыг үүсгэжээ. Депутатын араншинг тайлбарлаад өгөөч гэж Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорскигаас сэтгүүлчид гуйсан хэмээн Wprost дамжуулжээ.

“Би Минскт Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервеллетай хамт очихдоо цөөнхийн талаар ярилцсан. Энэ сэдвээр Александр Лукашенкотай ч хэлэлцсэн. Шуудхан хэлэхэд тэр “Иргэний байрь суурь намын гишүүдэд жишээ болохоор хүн биш” гэж Сикорски тайлбарласан байв.

Польшийн Гадаад яамны эх сурвалжаас авсан мэдээгээр тэднийг уулзалт дээр Лукашенко нэлээд урт үгээр өөрийн санааг тайлбарлажээ. “Эр хүн эр хүнтэй амьдарч байгааг ойлгодоггүй” гэж тэрээр хэлэхдээ Вестервеллег дайруулан ярьсан нь илт байлаа. Үүнээс болж Германы сайд эвгүй байдалд байв. Харин Лукашенко үгээ үргэлжлүүлэн  “Лесби нарын эсрэг түүнийг биш харин гей нарыг дуртайяа сангийн аж ахуйн ажилд илгээх байсан” гэж эх сурвалж нь ярьсныг сонин бичсэн байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж