“Хүн аалз” мюзиклийн нээлт дахин хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

“Хүн аалз” мюзиклийн нээлт дахин хойшлогдлоо

Бродвейн театрын түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр бүтэж буй мюзикл болох “Хүн аалз” ирэх арванхоёрдугаар сард тавигдахаар товлоод байсан. Харин тус мюзизл нээлтээ хийх өдрөө гурван долоо хоногоор хойшлуулж, ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийхээр болсон тухай Бродвейн театрын продюссэр мэдээлж байсан юм.

Харамсалтай нь энэхүү мюзиклийг тэсэн ядан хүлээж буй үзэгчдийн сэтгэлийг дахин гонсойлгох мэдээг тус театрынхан өнөөдөр нийтэлжээ.

"Spider-Man Turn Off The Dark" нэртэй уг мюзикл сарын дараа нээлтээ хийхээр болсон байна. Бэлтгэлийн үед жүжигчин нь бэртсэн болон өөр бусад шалтгааны улмаас ийнхүү хойшлуулахаар болсон байна.

Мюзиклийн хөгжмийг “U2” хамтлагийн Bono зохиож байгаа юм. Энэхүү мюзикл 60 сая ам.долларын өртгөөр бүтэж байгаа ба агаарын гимнастикийн үзүүлбэр зэрэг олон тооны сонирхолтой үзэгдэлтэй аж. Өнгөрсөн оны эхээр нээлтээ хийх боломжтой байсан алдарт мюзикл жил дамнан хойшилсоор байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж