Adidas, Disney хүүхдийн шинэ коллекци гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Adidas, Disney хүүхдийн шинэ коллекци гаргалаа

Спорт хувцасны нэрт брэнд Adidas кино үйлдвэрлэгч Disney-тэй хамтран өнгөрсөн оноос эхлэн хүүхдийн хувцас худалдаанд гаргаад байгаа. Өмнөх загварууд нь Mickey Mouse болон бусад хүүхэлдэйн баатруудаар чимэглэсэн байсан юм. Харин энэ оны хавар, зуны шинэ коллекцийн хувцаснууд дээр багачуудын хайртай үлгэрийн баатрууд болох Pooh, Tigger, Piglet болон Eeyore нарын зургуудаар гоёсон байна.

Харин дараагийн удаад ”Тоглоомын түүх” болон бусад хүүхэлдэйн киноны баатруудаар хүүхдүүдээ гоёхоор зэхээд байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж