“Харцага”-ын ялалтын буухиа үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

“Харцага”-ын ялалтын буухиа үргэлжилсээр

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн нэгдүгээр тойргийн ээлжит тоглолтууд өнгөрсөн баасан гаригт явагдсан байна. Эдгээр тоглолтууд олон сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байсан юм. Баасан гаригийн эхний тоглолт “Сүлд” спорт хорооны “Офицерууд” болон “Харцага” багуудын тоглолт хооронд болсон юм. Тоглолт эхлэхэд л Спортын төв ордны зааланд дүүрэн үзэгчид цугларсан байсан юм. Тун нягт хамгаалалт дор үргэлжилсэн тус тоглолтын эхний хагас тун тэнцүүхэн өрнсөн бөгөөд “Харцага” багийн ихэнх довтолгоон Г.Одбаяр, Ц.Мэргэн нараар дамжин хийгдэж байсан юм. Хоёр дахь хагас эхэлмэгц “Харцага” багийн удаа дараалсан довтолгоонууд амжилт олж байснаар 10 гаруй онооны давуутайгаар шийдвэрлэх үеийг эхлүүлжээ. Энэ үед “Офицерууд”-ын хамгаалагч А.Одын ээлж дараалсан довтолгоонууд байндаа тус байсан юм. Ингээд тоглолтын үндсэн цагт 57:52 харьцаатайгаар “Харцага” ялалт байгуулсан байна.

Харин дараагийн тоглолт нь “Баянзүрх Буллс” болон “Ав-Атар” багуудынх байлаа. Хэдийгээр тоглолтын эхний хоёр үед “Ав-Атар”-чууд онооны давамгайлалтай байсан ч хоёр дахь хагас эхлэнгүүт “Баянзүрх Буллс”-ын довтлогч н.Санчир тоглолтыг орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно. Түүний удаа дараалсан довтолгоонууд оновчтой болж байснаар багтаа илт тэргүүллийг авчирсан юм. Түүнийхувьд 41 оноо авч багаа тэргүүлсэн байна. Харин “Ав-Атар” багийн туршлагатай тоглогч Ш.Сэдбазар 27 оноогоор багаа тэргүүлсэн юм. Гэхдээ Ш.Сэдбазарын энэ оноо багтаа ялалт авчирхад хангалттай байсангүй, үндсэн цагт 93:86 харьцаатай “Буллс” хожил авсан байна.

Харин сүүлийн тоглолтод “Акулууд”, “Ирвэс” багууд хоорондоо таарч, 81:77-гоор “Акулууд” ялалт байгуулжээ.

Nissan премьер лигийн эхний тойргийн ээлжит тоглолтууд яг энэ цаг мөчид үргэлжлэн явагдаж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж