
Toshiba компани Folio 100 таблетаа шинэчлэн сайжруулж, дахин худалдаанд гаргах гэж байна. Folio 100 таблет нь 2010 онд Германы IFA электроникийн үзэсгэлэн дээр эерэг үнэлгээ авснаар худалдаанд гарч байсан ч, дараахан нь Dixon худалдааны сүлжээн дээр зарагдсан таблетууд асар олноороо буцаагдаж эхэлсэн нь уг таблетийн үйлдвэрлэлийг зогсооход хүргэсэн юм. Харин энэ онд Toshiba компани алдаагаа засч, Folio 100-г зах зээлд дахин нэвтрүүлэхээр болжээ.
Toshiba компани Folio 100-ийн нээлтийг 2011 оны гуравдугаар сард Их Британи улсад хийх юм. Folio 100 таблет нь өмнөхтэйгөө адил Android 2.2 үйлдлийн системтэй бөгөөд хэрэв хэрэглэгчид Android 3.0 платформыг илүүд үзсэн тохиолдолд хүсэлт гаргаж, солиулах боломжтой ажээ. Folio 100 таблетийн 10.1 инч, мэдрэгчтэй, 280×800 өнгөний нягтралтай дэлгэцээр 720p HD видео дүрс үзэх боломжтой юм.
Б.Энхцэцэг