Уул уурхайн салбарт МҮЭХ хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарт МҮЭХ хяналт тавина

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тайлангийн долдугаар хурал Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өнөөдөр эхэллээ. Хуралд хөдөө орон нутгийн салбар зөвлөлийн удирдлагуудаас эхлээд жирийн гишүүд ч оролцож байгаа аж. 2011 онд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо уул уурхайн салбарт хүрч ажиллах гэнэ. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц  болох  томоохон стратегийн орд газруудыг ашиглахтай холбоотойгоор ажлын байрны асуудал хөндөгдөх болсон. Монгол Улс Оюутолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээг үзэглэсэн бөгөөд уг гэрээнд монгол хүн ажлуулах заалт бий. Харамсалтай нь энэхүү заалт хэрэгжихгүй байгааг ноён С.Ганбаатар тайландаа дурдсан. Засгийн газраас  2600 хятад ажилчин оруулж ирэх шийдвэрийг эрс эсэргүүцэж ядаж мянган монгол залуу Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцон, ажлын байраар хангагдах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт тус холбоо хяналт тавих ажээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж