МАН-ын 90 жилийн ойн хөтөлбөр гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

МАН-ын 90 жилийн ойн хөтөлбөр гарлаа

МАН-ын 90 жилийн ойд зориулан зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөрийг тус намаас батлан гаргажээ. МАН-ын 90 жилийн ойн арга хэмжээ хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэх аж. Эхний өдөр МАН-ын шилдэг намын байгууллага шалгаруулах ёслолын арга хэмжээ өглөө 10 цагаас намын төв байанд явагдах бол 24-ны өдөр “Монгол Ардын Нам 90” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 12 цагаас Уран зургийн галлерейд болох аж.

Мөн хоёрдугаар сарын 25-ны өдөр “Иргэн баян бол улс баян” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордны “Б” танхимд болох аж. Харин хоёрдугаар сарын 27-ны өдөр “Тусгаар тогтнол” яруу найргийн наадам Улсын драмын эрдмийн театрт болох бол 28-ны өдөр “Монгол Ардын Намын түүх” есөн боть номын нээлт соёлын төв өргөөнд болох юм. Харин гуравдугаар сарын 1-ны өдөр Монгол Ардын Намын 90 жилийн ойд зориулсан баярын хурал, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, Монгол Ардын Намын Төв байранд “Тусгаар тогтнолын ордон” нэр олгох ёслол, Нийслэлийн дүүргүүдэд намын 90 жилийн ой “Эх орончдын өдөр”-ийн баярын хурал, концерт зохион байгуулах, “Эх орончдын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн концерт, Эх орончдод зориулсан ёслолын буудлага зэрэг арга хэмжээ зохион байгуулах болжээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж