ҮАБЗ цэрэг илгээх эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

ҮАБЗ цэрэг илгээх эсэхийг шийднэ

Ойрын үед ҮАБЗ хуралдаж нэгэн чухал асуудлыг шийдэхээр болжээ. Манай зэвсэгт хүчний дайчид Ирак, Сьерра-Леон, Афганистан зэрэг халуун цэгийн орнуудад энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож байгаа билээ. Өнгөрсөн жил НҮБ-ын ерөнхий нарийн бчигийн дарга Бан Ги Мун Иракт ажиллахдаа манай дайчдад Онц гэсэн үнэлгээ өгсөн. Манай дайчдыг хамгаалалтын албанд маш сайн үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Тэгвэл саяхан НҮБ-аас чухал хүсэлт ирүүлжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй нэг батальоныг Кот-д’Ивуар улсад явуулж буй НҮБ-ын ажиллагаанд оролцуулах хүсэлтийг манай талд ирүүлсэн байна.

Кот-д’Ивуар у улсад болсон сонгуулийн үр дүнд хоёр Ерөнхийлөгчтэй болж үүнээс шалтгаалан зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж буй тул НҮБ-ээс тус улсад үүрэг гүйцэтгэх цэнхэр дуулгатнуудын тоог хоёр мянгаар нэмэхээр болсон аж. Мөн Иракт НҮБ-ын ажилтнуудыг хамгаалах үүрэг гүйцэтгүүлэх хүсэлтийг ЗХЖШ-т тавьсан байна. Тус улсад НҮБ-ын ажилтнуудын амь насыг хөнөөсөн хэрэг хэд хэд гараад байгаа билээ.

Эдгээр асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэж байж эцсийн хариуг өгөхөөр болжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж