“Монгол хүн 2020 – Булган” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

“Монгол хүн 2020 – Булган” хэлэлцүүлэг боллоо

Ардчилсан намаас зарласан “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлэг засаг захиргааны бүх нэгжийн хүрээнд буюу аймаг, сум, багийн иргэн бүрийг оролцуулан амжилттай болж байна. Туулай жилийн ахны хэлэлцүүлэг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд “Монгол хүн 2020 – Булган” хэлэлцүүлэг нэрийн дор Анхдагчдын өлгий нутаг Булган аймагт амжилттай боллоо. Хэлэлцүүлэг таван чиглэлээр болох Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай, Орлоготой, Аюулгүй орчинтой Монгол хүн сэдвийн дор зохион байгуулагдаж Булган аймгийн 17 сумын 270 төлөөлөгч оролцлоо.

        Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, НХХЯ-ны дэд Д.Нямхүү, АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл, аймгийн АН-ын дарга Д.Батсайхан нарын албаны хүмүүс оролцсон аж.

          “Монгол хүн 2020” хэлэлцүүлэгийн нээж АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ“… Дорнод аймаг болон Булган аймгийн эдийн засгийн тоон үзүүлэлтийг харьцуулж харахад тэнгэр газар шиг ялгаатай байна. Дорнод аймаг байгалийн газар доорх баялагаар баян хэрнээ Монгол улсад ядуурлынхаа тоогоор толгой цохиж байна. Гэтэл Булган аймаг Байгалийн баялагаар Дорнод аймгийн энд хүрэхгүй ч маш сонирхолтой тоон үзүүлэлтүүд харагдаж байна хэмээжээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж