Баясук шинэ цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Баясук шинэ цомгоо гаргана

“Take off” хамтлаг 2008 оны аравдугаар сард “History of Take off” тоглолтоо хийн өөр өөрсдийн зам мөрөө хөөсөн ч өнөөг хүртэл тараагүй хэмээн яригддаг. Тус хамтлагийн ахлагч Баясук “Хамтлаг бүүр тараад алга болчхоогүй байж байгаа цаг хугацаа нь болохоор эргээд уран бүтээл хийх боломж байгаа” хэмээн ярьсан юм.

Тэрбээр 2008 оноос хойш бие даан “Metro sound” цомгоо гаргасан бол энэ жил “Secret” нэртэй хоёр дахь цомгоо фенүүддээ хүргэхээр ажиллаж байна . Цомгийн ажил дуусах шатандаа хэдийнээ орсон бөгөөд тун удахгүй хэвлэгдэж ирэх гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж