Домогт “Милан”-ы төлөөлөгчид Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Домогт “Милан”-ы төлөөлөгчид Монголд ирлээ

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын урилгаар Италийн Милан хотын төлөөлөгчид өнөөдөр өглөө Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийн зорилго нь ирэх зургадугаар сарын 12-18-нд Миланы соёлын өдрүүдийг Улаанбаатарт зохион байгуулах явдал юм. Энэ үеэр олон ажил хийгдэхээр төлөвлөгдсөний хамгийн оргил нь хөлбөмбөгийн алдарт “АС Милан” багийн тоглогчид манай оронд хүрэлцэн ирэх явдал билээ. “Хар-улаанууд” хочоороо алдаршсан Европын төдийгүй дэлхийн хамгийн агуу багуудын нэг “Милан” хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгээрээ ялгардаг. 1996 оноос хойш энэхүү хөтөлбөрөө дэлхийн 40 гаруй оронд өргөн хүрээнд хэрэгжүүлж чадсан бөгөөд манайд “Ногоон зүлэг”-ийг хэрэгжүүлэх болжээ. Төслийн хүрээнд 40 мянга гаруй хүүхдийг хөлбөмбөгийн богино болон урт хугацааны сургалтад хамруулах юм. Нэг талаасаа “Милан” хөлбөмбөгийн багш дасгалжуулагчдаа илгээж, дэлхийн хаан спортыг сонирхдог хүүхэд залуусыг сургадаг төдийгүй тухайн орны өвөрмөц соёл, зан заншлаас ихээхэн суралцдаг. Тэд энэхүү хүүхдэд ээлтэй хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд Италийн банк болон томоохон байгууллагууд ивээн тэтгэдэг гэдгийг төлөөлөгчид уулзалтын үеэр хэлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж