Тамхины утаа 7 мянга гаруй хорт бодис агуулдаг

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Тамхины утаа 7 мянга гаруй хорт бодис агуулдаг

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дам тамхидалт нь  эрүүл мэндэд заналхийлж буй бас нэгэн аюул болоод байна. Тамхи хортой гэдгийг бүгд мэддэг. Дэлхийн ЭМБ-аас гаргасан судалгаагаар арван хүн тутмын нэг нь тамхинаас болж нас барж байна.

    Гэвч жил бүр 600 мянган хүн тамхи татдаггүй хэрнээ тамхины утаанд хордож байгааг ДЭМБ-аас өнгөрсөн арван хоёрдугаар сард гаргасан судалгаа харуулж байгаа юм. Тэдний 165 мянга нь хүүхдүүд байгаа аж. Зуун хүний нэг нь дам тамхидалтаас үүдэлтэй зүрх судасны эмгэг, астма, уушгины хорт хавдар өвчнөөр нас барж байна.

    Гэвч дам тамхидалтаас  ангид байх боломж бараг үгүй.  Учир нь тамхины утаа агааржуулалтын системээс авахуулаад машины суудлын бүрээст хүртэл шингэсэн байдаг аж.

     “Тамхины утаанд агуулагддаг хорт бодис амьсгалах тоолонд уушгинд шууд хүрч эд эсийг гэмтээж эхэлдэг байна. Уг хорт бодисын өчүүхэн хэмжээ ч хүний ДНХ-г гэмтээж хорт хавдрыг үүсгэдэг байна.

    Дам тамхидалтаас үүдэлтэй хорт хавдраар өвчлөгчдийн тоо жилд  3,400 хүрч байгаа тоо гарчээ.

    Дам тамхидалтын хор нөлөө

    Тамхины утаанд  7,000  гаруй хорт бодис агуулагддагаас зуу гаруй нь хорт бодис бөгөөд тэднээс 70 гаруй төрөл нь хорт хавдар үүсгэгчид аж.

     “Тамхины утаа нь зүрхэнд очдог артерийн судсыг ихээр гэмтээхээс гадна цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдэг нь зүрхний шигдээс  өвчний гол шалтгаан аж.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж