
“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн bestseller номуудыг танилцуулж байна. Уран зохиолын bestseller-т Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан “Чонон сүлд” роман тэргүүлсээр байгаа бол энэ долоо хоногийн гуравт 2010 онд Монсудар хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан ”Ширхэг цагаан сувд” ном жагссан байна. Харин Уран зохиолын бус bestseller-ыг “Амжилтын хөтөч” ТББ-аас эрхлэн гаргасан “Эртний Түвдийн залуужуулах нууц жор” ном хоёр долоо хонгийн турш тэргүүлсээр байгаа юм. Эл номонд Түвдийн ард түмний, тэр дундаа буддын сүм хийдийн лам нарын хийдэг иогийн гайхамшигт дасгалуудын төгс хослолыг өнөөгийн бид хийж сурснаар нас залуу, бие эрүүл, урт удаан наслах боломжтой тухай энэ номонд өгүүлсэн байдаг. Эдгээр дасгал, зөвлөмжүүдийг дагаж мөрдсөөр хүн 20,30 насаар залуужсан тухай эндээс та олж уншина.
Уран зохиолын bestseller 10 ном
1.Чоно сүлд-Зян Рун
2.Шинэ сар-Стефени Мэйер
3.Ширхэг цагаан сувд
4. Бүрэнхий-Стефени Мэйер
Сургамжит өгүүллэггүүд-3
5. Монголын сонгомол өгүүллэг
6. Ногоон нүдэн лам
7. Домогт Ану хатан-Б.Шүүдэрцэцэг
8. Сургамжит өгүүллэгүүд-1
9. Сонгомол эссэнүүд
10.Сургамжит өгүүллэгүүд-3 номууд багтжээ.
Уран зохиолын бус bestseller 10 ном
1. Эртний Түвдийн залуужуулах нууц жор
2. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг
3.Өглөөний хүн
4. Оксфорд-Монсудар англи-монгол толь
5. “Oxford English-mongolian, Mongolian-english dictionary” pocket
6. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?
7. Монголын их хаадын нууц товчоо Мон судар-25 багц үлгэр
8.Монголын нууц товчоо 2011
9.Монголын нууц товчоо
10.Хайрлах нууц номууд жагсаалтыг борлуулалтаараа тус тус тэргүүлжээ.
Г.Даша