Роддик Мемфист цом өргөв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Роддик Мемфист цом өргөв

АНУ-ын Энди Роддик өөрийн эх оронд нь зохион байгуулсан талбайн теннисний нээлттэй тэмцээний аварга боллоо. Тэрбээр шигшээд Милос Раоничийг хүндхэн гурван сетэд хожиж, түрүүлжээ. Өөрийн амжилтын түүхэндээ 50 дахь удаагаа шигшээд шалгарч байгаа АНУ-ын теннисчин Энди Роддик Мемфисийн шигшээд цагаан хуудсаар тэмцээнд орсон Канадын залуухан теннисчинтэй хүч үзсэн. Хагас шигшээд Роддик өөрийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Аргентиний Хуан Мартин дел Потрог буулган авсан бол Милош Раонич АНУ-ын Марди Фишийг 6-4; 4-6; 6-3 харьцаатай хожиж, шуугианы эзэн болоод байсан юм. Гэхдээ эйс хийдгээрээ алдартай Роддик түүнд шигшээд хожигдож, од болох боломжийг нь хаалаа. Тоглолтын туршид хамгийн хүчтэй гаргалттай тэрбээр 20 эйс хийж байж боломжгүй алдааг ердөө дөрвөн удаа л гаргасан байна. Ингээд 7-6; 6-7; 7-5 харьцаатай хүндхэн тоглолтоос ялагч болсноор түүхэндээ 20 дахь удаагаа цомын эзэн болсон юм. Энди Роддик мэргэжлийн теннисчин болсон цагаасаа 50 удаа финалд гарахдаа ийнхүү 20 дахь түрүүгээ авч байгаа нь энэ юм. Анх Мемфисийн нээлттэй тэмцээний түрүүг Роддик тэртээ 2002 онд авч байсан юм. Тухайн үедээ нутгийн Жэймс Блейкийг хожиж байсан бол дараа нь 2009 онд Радек Штепанекийг хожиж цомын эзэн болж байлаа. Ингэснээр Мемфист тэрбээр гурав дахь цомоо аваад байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж