Швейцари Мубаракийн дансыг нээлттэй болгов

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Швейцари Мубаракийн дансыг нээлттэй болгов

 Хосни Мубарак. Фото : AFP    

Египетийн захирагч асан Хосни Мубаракийн Швейцарийн дансанд хэдэн арван сая ам.доллар байгаа тухай тус орны Гадаад хэргийн сайд Штефан фон Белоу (Stefan von Below) ням гаригт мэдэгдсэн байв.

"Бид тэр мөнгийг хуулийн дагуу хийгдсэн үү гэдгийг мэдэхгүй байна” гэж фон Белоу хэлжээ. Түүний хэлснээр дансан дахь мөнгө гэмт хэргийн замаар хийгдсэн бол мөнгөний хувь заяаг “шүүх” шийднэ гэлээ. Мөнгөний  гарлыг тогтоох ийм тохиолдолд банкууд ГХЯ-д мөнгөний талаар мэдээлэх үүрэгтэй ажээ.

Хосни Мубаракийг огцорсон өдөрШвейцари Мубарак, түүний дөрвөн сайд болон хамаатан садан 12 хүний дансыг хаажээ. Энэ сарын 15-нд Египетийн эрх баригчид АНУ, Их Британи, Франц ба Европын холбоонд хандан экс-ерөнхийлөгчийн захиргааны хүмүүсийн дансийг хаах хүсэлт тавьсан байв. Тэр хүсэлтэд Мубарак ба түүний гэр бүлийнхэн ороогүй байсныг Франц, АНУ  мэдэгдсэн юм.  Швейцари нь ЕХ ба Еврогруппт хамаардаггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж