“Флайерс” “Рейнжерс”-ийг дахин буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

“Флайерс” “Рейнжерс”-ийг дахин буулган авлаа

NHL-ийн дорнод конференцийг тэргүүлж байгаа “Филадельфия Флайерс” өнөөдөр “Нью-Йорк Рейнжерс”-ийг талбайд нь 4:2 харьцаатай хожиж тэргүүлэгч гэдгээ дахин баталлаа. Ингэснээр Нью-Йорк сүүлийн 10 тоглолтод хоёрхон хожил аваад байна. Энэ хоёр баг улирал эхэлснээс хойш гурван удаа таарч тоглоход бүгдэд нь Филадельф хотын баг ялалт байгуулж байсан түүхтэй. Гэтэл талбайн эзэд 12 дахь минутад тооны харьцааг нээж, тоглолтыг тэргүүлж эхэллээ. Сүүлийн найман тоглолтод “Рейнжерс” тоглолтыг тэргүүлж байгаагүй юм байна. Гоолын эзнээр Войтек Волски тодорсон. Харин Филадельф дөрвөн минутын дараа хариуг нь барилаа. Эхлээд Клод Жиро гайхалтай довтолгооныг эхлүүлсэн ч хаалгач Хенрик Люнквист багаа аварсан. Харин ойж ирсэн шайбыг Жефф Картер нэмж хийснээр эхний үе 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ. Хоёрдугаар хагасын 12 дахь минутад өнөөх Клод Жиро Жефф Картерийн араараа хаясан дамжуулалтыг чулуу болгож, тооны харьцааг 2:1 болгосон байна. Энэ үед талбайн зочид талбай дээр хүний илүүтэй тоглож байсан юм. Сүүлийн 16 тоглолтод Клод Жиро 18 оноо аваад байгаа бол Картер 17 оноо аваад байна. Дахин дөрвөн минутын дараа Филадельфийн Ден Карсилло Брейдон Кобурны дамжуулалтаар багийнхаа тэргүүллийг хоёр шайб болгон холдууллаа. Ингээд шийдвэрлэх гуравдугаар үед талбайн эзэн Нью-Йорк хоёр гоол нөхөх хэрэгтэй болсон. Филадельфийн лидерүүдийн нэг Брайн Бушер Дерек Степаны цохилтыг хамгаалж байгаад бэртэл авснаар тоглолтыг чөлөөлсөн байгаа. Удалгүй Степан довтолгоогоо дуусгаж, тооны харьцааг 3:2 болгож ойртуулсан. Энэ бол тоглолтын тав дахь минутад болсон үйл явдал. Цаг дуустал талбайн эзэд хүчтэй довтолж байсан ч амжилтанд хүрсэнгүй. Харин ч хоосон хаалгандаа эцсийн гоолоо алдсанаар Филадельф улирлын 39 дэх ялалтаа авлаа. Харин Нью-Йоркийн мөсөн талбайн баг 31 хожил, 30 хожигдолтой долдугаар байрт жагсч байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж