
Сингапурын бирж дээр даваа гаригийн арилжаагаар Хойд тэнгисийн Brent маркийн нефть ба Америкийн хөнгөн нефтийн фьючерсийн үнэ тус тус нэг ам.доллараар нэмэгдсэн байна. Баррель нефть одоо 103,5 ба 87,31 ам.доллараар зарагдаж байна.
Даваа гаригт шилжих шөнө Ливийн нөлөө бүхий отгийн тэргүүн мэдэгдэхдээ эрх баригчид жагсагчдыг дарамтлаад байх юм бол 24 цагийн дотор нефтийн экспортыг зогсооно гэсэн байлаа гэж Reuters мэдээлжээ.