“Daytona 500”-д 20 настай залуу түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

“Daytona 500”-д 20 настай залуу түрүүлэв

АНУ-ын автомашины хамгийн нэр хүндтэй тэмцээн NASCAR уралдааны шинэ улирал эхэллээ. Улирал “Daytona-500” гараагаар нээлтээ хийсэн юм. Автомашины тойрог замын NASCAR уралдаан 1948 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа түүхтэй. Шинэ улирал Флорида мужийн Дейтона далайн эрэгт байрлах автомашины тойруулгад явагдлаа. 20 дахь удаагийн Дейтона уралдааныг үзэж сонирхохоор 200 мянган гаруй хүн цуглаад байлаа. Шинэ улирлын эхний гараанд амжилттай уралдахын төлөө багууд нисгэгчид бүхий л хүчээ дайчилсан нь өрсөлдөөнийг илүү чимэж өгсөн хэрэг байлаа. Энэ хэрээр талбарт осол их гарч олон ч нисгэгч уралдаанаа үргэлжлүүлэх боломжгүй болж байсан юм. Мэргэжилтнүүдийн таамаглаж байсан ёсоор алдарт Карл Эдвердс, Курт Бусч нар толгойн хэсэгт ямар нэгэн асуудалгүй явж байсан бол энэ уралдааны гол нээлт болоод байсан Трэйвор Бэйн тэдэнтэй тэргүүн байрын төлөө хүчтэй өрсөлдсөн улмаар уралдаан өндөрлөхөд нэг гараа үлдээд байх үед Трэйвор Бэйн тэргүүн эгнээнд гарч ямар нэгэн алдаагүй хашилт хийж чадсанаар Дэйтона-500 гараа буюу улирлын эхний ялагч болсон байна. Багийн радио холбоогоор түүнд гараанд түрүүлснээс гадна 20 насны төрсөн өдрийн мэндийг давхар хүргэж байлаа. Энэ бол итгэмээргүй ялалт байсан. NASCAR-ын түүхэн дэх хамгийн залуудаа гараанд түрүүлсэн үйл явдлын гэрч нь бид болсон юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж