“Босоо” Аваргууд эхний тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

“Босоо” Аваргууд эхний тоглолтоо хийнэ

2011 оны эхээр зохион байгуулагдаж байгаа Крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна.. Тэмцээний А хэсэгт багтсан багууд өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо хийж дуусна. Хамгийн ихээр анхаарал татаж байгаа баг нь “Шинэ” тивийн Австрали улсын шигшээ баг юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь крикетийн нэг өдрийн форматаар зохион байгуулагддаг улмажилалтай. Харин Австралийн шигшээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан 29 тоглолтод ялагдаагүй гэсэн амжилтыг үзүүлээд байгаа. Энэ амжилт нь 1999 оноос эхэлсэн бөгөөд тэд сүүлийн гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн гэсэн сүрдмээр амжилтыг гаргажээ. Ингэхдээ зүгээр ч түрүүлсэнгүй бүр гурван дэлхийн аварга дараалан нэг хожигдолгүй түрүүлсэн гэсэн багийн спортод төдийлөн дуулдаад байдаггүй амжилтын эзэд юм. 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтоо тэд өнөөдөр орой Зимбабве улсын багийн эсрэг хийх болно. Энэтхэг улсын Пардер Саател цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтод австраличуудын ялах магадлал тун өндөр байгаа, гэхдээ өрсөлдөгчөө басч болохгүй өөрсдийн үндсэн тоглолтоо гаргах болно гэж багийн ерөнхий дасгалжуулагч Тим Ниелсэн мэдэгджээ. Багийн ахлагч Австралийн шигшээ багийн бахархал болсон батсман Рикки Понтинг мөн ийм бодолтой байгаагаа дуулгасан юм. Крикетийн спортын бүх цаг үеийн хамгийн агуу батсман Рикки Понтинг Австралийн шигшээ багийг шинэ төвшинд авчирсан гол тоглогчдийн нэг өдгөө 36 настай ч түүний үүрэг оролоцоо шигшээ багт нь одоо ч гэсэн маш их юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж