Хүн ам, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж нийслэлийн зургаан дүүрэгт долоон усан бассейныг энэ жил бариулахаар болжээ. “Манай улсад усан спортын мэргэжил эзэмшсэн 46 мэргэжилтэн бий. Тэдний 20-иод нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Нэг бассейнд гурван мэргэжилтэн хэрэгтэй гэж тооцоход боловсон хүчин дутаж байгаа юм” гэж Нийслэлийн биеийн тамир спортын газрын дарга Ж. Ганболд хэлэв. Иймд усан спортоор эрчимтэй хичээллэдэг 40-өөд залуусаас сонгож дасгалжуулагч бэлтгэхээр төлөвлөж байна гэлээ. Түүнчлэн ирэх гуравдугаар сарын 1 нээс усан спортын дасгалжуулагч бэлтгэх сургалт болох юм байна.