Милан хотын соёлын өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Милан хотын соёлын өдрүүд болно

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын урилагаар Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Италийн Милан хотын төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид  ирэх зургаадугаар сарын 12-18-ны өдрүүдэд Миланы соёлын өдрүүдийг Улаанбаатарт зохион байгуулахаар болсон байна. Соёлдын өдрүүдийн хүрээнд алдарт Versage –ийн зохион бүтээсэн загварын үзэсгэлэн, хөл бөмбөгийн алдарт АС Милан багийн тоглогч төлөөлөгчид ирэх  аж. Хөл бөмбөгийн АС Милан баг нь хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг гэдгээрээ бусад багаас ялгардаг. 1996 оноос хойш энэхүү хөтөлбөрөө дэлхийн 40 гаруй оронд хэрэгжүүлж байгаа аж. Харин  Улаанбаатарын хүүхдүүдэд “Ногоон зүлэг” нэртэй төсөл хэрэгжүүлж, 40 мянга гаруй хүүхдийг хөл бөмбөгийн богино болон урт хугацааны сургалтад хамруулах юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж