Автобусны буудлын тохижилтод 800 гаруй сая төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Автобусны буудлын тохижилтод 800 гаруй сая төгрөг зарцуулна

Энэ онд автобусны 10 эцсийн буудлыг  тохижуулахааар болжээ. Нэг эцсийн буудлыг стандартын дагуу тохижуулж,  жолооч кондукторын ажиллах нөхцлийг сайжруулах ажилд 80 гаруй сая төгрөг, 10 эцсийн буудалд нийт 800 гаруй сая төгрөгийн  ажил гүйцэтгэх тооцоо гаргаад байна. Эцсийн буудалд байх ёстой байгууламж нь  автобус чөлөөтэй эргэх талбай, зорчигчдыг буулгаж суулгах талбай, мэдээллийн самбар, буудлын саравч, сандал, хогийн сав,  зэргийг байрлуулна. Түүнчлэн автобусны  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, диспетчерийн байр, цайны газар, бие засах газар зэргийг иж бүрнээр нь шийдэхийг зорьж байгаа ажээ.   2011 онд эхний ээлжинд иж бүрэн тохижуулах буудлын тоонд Улиастай, Ботаник, Шархад, Халдвартын эмнэлэг, Зайсан, Баянхошуу гэх мэт эцсийн зогсоолуудыг оруулсан байна. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж