Цахилгаан тээвэр компани автобус, троллейбусныхаа тасалбарыг хонжвортой болгожээ. Зорчигчдын нэг удаа үйлчлүүлэхдээ төлдөг 200, 300 төгрөгийн тасалбараар хонжвор хожиж болох нь. Иргэдийн зүгээс Цахилгаан тээвэр компанийн автобусаар үйлчлүүлэх бүртээ тасалбараа биедээ хадгалах ёстой. Тус компанийхан сар бүрийн сар бүрийн 28-нд азтанаа шалгаруулах бөгөөд угаалгын машин, зурагт, будаа агшаагч, индүү, хийн зуух, ус буцалгагч, кино үзэх тасалбар, Мобиком”-ын 5000 төгрөгийн нэгж хонжих боломжтой аж. Азтан болсон зорчигчдыг ТВ-8 телевизээр шууд дамжуулж, нэрсийг нь сонин хэвлэлд нийтлэх юм байна.
С.Отгон