
Нийслэлд өнгөрсөн амралтын өдөрүүдэд золгүй байдлаар 11 хүн нас барсныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байна. Тухайлбал Баянгол дүүргийн II дугаар хорооны иргэн 36 настай эрэгтэй Б, VIII дугаар хорооны иргэн 28 настай эрэгтэй З нар энэ сарын 20-нд олон хоногоор согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас барсан байна. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Сүүлийн үед архидалттай холбоотой амь насаа алдах тохиолдол их гарч байгаа учраас иргэд архи ёогтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Ш.Чимэг