Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахаар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Үйлдвэрлэл, vйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. Энэ vеэр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудыг сурталчилж, холбогдох мэдээллийг хийлээ. Мєн "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах vндэсний хєтєлбєр" архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад тєрийн болон тєрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, хяналт шалгалтын үр дvнг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Ж.ГЭГЭЭ