Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Сургалтад Төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд 105 алба хаагч оролцож байгаа аж. Сургалт, зөвлөгөөнөөр Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй бодлого чиглэл, удирдахуйн ухааны онол, арга барил, төлөвлөлт, мэдээллийн технологийн ашиглалт, нийгмийн хэв журам хамгаалах ажиллагааны талаар сургалт, дадлага зохион байгуулж, хууль сахиулах байгууллагын удирдлагатай уулзаж, байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцах юм байна. “Улс орны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндхэн хэвээрээ байна. Хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой болон хүний амь нас, эрүүл мэнд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг,согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Цаг үеийн нөхцөл байдал, болзошгүй үйл явдлын өрнөлийг соргогоор мэдэрч, бодитой үнэлэн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэм журам сахиулах, улсын онц чухал обьектыг хамгаалах ажлын арга, ажиллагааг оновчтой зохион байгуулж, шаардлагатай үед бэлэн байдал хангагдсан байх учиртай” гэж  ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир онцолов.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж