Жилд 1,3 тэр бумыг өгдөг болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Жилд 1,3 тэр бумыг өгдөг болжээ

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн үүрэг, түүний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, хэрэг эрхлэх газрын дарга Н.Гантөмөр нар хүрэлцэн ирж оролцсон юм. Хурлын эхэнд Ш.Түвдэндорж нийслэлийн засаг захиргааны анхан шатны байгууллага болох хороодын төрийн алба хаагчдийн үйл ажиллагааг иргэдэд ойртуулах хэрэгтэй байгаа талаар онцлон хэлсэн юм.

Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт  нийслэлийн төвийн болон алслагдсан дүүргээс хорооны Засаг дарга, хорооны Иргэдийн хурлын тэргүүлэгчид хүрэлцэн ирж тухайн дүүрэг хороодод хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудлуудаар санал бодлоо солилцсон. 

Хэлэлцүүлгийн явцад төлөөлөгчид хорооны хэсгийн ахлагч нарын талаар асуудалд анхаарал хандуулан ярилцсан юм. Хэсгийн ахлагч нарыг тухайн дүүрэг хорооны засаг дарга шууд томилдог бөгөөд хэсгийн ахлагч бүр нийслэлийн төсвөөс сар бүр 50 мянган төгрөгийн урамшуулал авдаг байсан аж. Харин 2011 он гарсаар хэсгийн ахлагч нарт нийслэлийн төсвөөс сар бүр 108 мянган төгрөг олгодог болжээ. Энэхүү мөнгийн нийслэлийн хэмжээнд байх 132 хорооны 1300-аад хэсгийн ахлагч нарт нийслэлийн төсвөөс жил бүр 1,3 тэр бум төгрөг олгохоор төсөвлөсөн байгаа нь ирэх сонгуулийг угтаж МАН сонгуулийн сурталчилгаа хийх ухуулагчдаа бэлтгэж байна гэж хуралд оролцсон төлөөлөгчид хэллээ. Хэсгийн ахлагч нарыг улс төрийн аль нэг намд үйлчилдэг байдлыг таслан зогсоохын тулд төрийн албан хаагч богох нь зүйтэй гэж хурлын төлөөлөгчид үзэж байгаа аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж