Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Цасан шуурга тавина

Өнөөдрөөс нутгийн баруун хагаст  цаашдаа төв, зүүн болон ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон  шуурга шуурч, хүйтрэхийг Ус цаг уурын газраас анхааруулж байна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүсэх аж. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 15-20 хэм хүйтэн, Говийн нутаг болон Цэцэрлэг, Арвайхээр, Эрдэнэт орчмоор 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна. Харин нийслэлд салхи баруунаас секундэд 5-10 метр, 0-2 хэм хүйтэн байх гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж