Нийслэлийн шуурхай зөвлөлгөөн болов

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шуурхай зөвлөлгөөн болов

Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай  хуралдаан дээр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай мэдээлэл хийлээ.  Өнөөдрийн байдлаар нийслэлд 155 мянган тээврийн  хэрэгсэл замын  хөдөлгөөнд оролцож байна.  Жил бүр 15-20 мянган тээврийн хэрэгсэл  нэмэгдэж байгаа учраас иргэдэд чирэгдэл учруулахгүйн үүднээс татвар хураах ажлыг энэ сарын 16-наас эхлүүлснийг дуулгалаа.  Энэ жилийн хувьд автын татвараас гадна агаар бохирдуулсны татвар нэмж авах юм. Түүнчлэн хуульд өөрчлөлт орсноор  даац ихтэй машинуудын татварын хувь хэмжээ нэмэгдсэн гэв.  Нийслэлийн авто баазын харьяаны тээврийн хэрэгслүүдийг ирэх сарын 7-ны өдөр үзлэгт хамруулж, татвараа төлүүлэхийг харьяа газрын удирдлагуудад санууллаа. Татварын мөнгөөр энэ жил замын сангийн хөрөнгөөр баригдах зам барилгын ажлууд хийгдэнэ гэдгийг энэ үеэр онцоллоо.  Мөн энэ үеэр дүүргүүдийн удирдлагуудаас цас цэвэрлэгийн ажлын талаар мэдээлэл хүргэлээ.
Энэ ажилд нийтдээ 1657 аж ахуй нэгж байгуулага гадаах талбайгаа цэвэрлэж, 9000 гаруй иргэн хамрагдсан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж