Хятадын ГХ-ийн сайд Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Хятадын ГХ-ийн сайд Монголд айлчилна

Бээжин хотноо, БНХАУ-ын Гадаад харилцааны яаманд хэвлэлийн бага хурал болсон байна. Тус хурал дээр Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жечийн БНСУ, Монгол Улсад энэ долоо хоногийн дундуур хийх айлчлалын талаар тус яамны төлөөлөгч Ма Жаошү мэдээлэл хийжээ.

Ноён Ян Жечи БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Ким Сун Хван, Монгол Улсын гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарын урилгаар энэ сарын 23-25-нд айлчлах юм. Тэрбээр БНСУ-д нэг хоног айлчилсны дараа Монгол Улсад 24-25-ны өдрүүдэд айлчилна.

 “Сүүлийн жилүүдэд, Хятад-БНСУ, Хятад-Монгол Улсын хооронд харилцаа идэвхтэй хөгжиж, соёл, боловсрол, шинжлэх ухаан техникийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж байна” гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Ма Жаошү  мэдэгджээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж