
“Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийг баталсан Засгийн газрын тогтоолыг мөн нийтэллээ. Дипломат ажилтны сахилгын шаардлага, үйл ажиллагаанд хориглох зүйлийг дээрх дүрмээр тогтоосон бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах, дипломат албанаас халах үндэслэлийг мөн тогтоожээ.
“Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ийг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Зүй ёсны монополь болон давамгай байдалтайг хэрхэн тогтоох, зах зээлийн газар зүйн хил хязгаар, төвлөрлийг ямар аргачлал, томьёлолоор тогтоохыг энэхүү журмаар нарийвчлан заажээ. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл, хяналт, хариуцлага, маргаан шийдвэрлэхтэй холбоотой нарийн мэдээллийг зөвхөн “Төрийн мэдээлэл” өгөх болно.
Түүнчлэн Ой тэмдэглэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг 2011 оны туршид тэмдэглэхээр тогтсон бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнтэй эмхтгэлийн хуудаснаас танилцах боломжтой.