Б.Батцэцэгийн нэрэмжит тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэгийн нэрэмжит тэмцээн боллоо

ОУОХ-ноос санаачлан өсвөрийн анхдугаар олимпийн наадмыг өнгөрсөн жил Сингапурт зохион байгуулсан билээ. Дэлхийн олон орны өсвөрийн тамирчид нэг дор чуулсан тус наадмаас Монголын тамирчид аваргын алтан медалийг ихэрлүүлэн хүртсэн. Тэгвэл өсвөрийн олимпийн анхны аварга Б.Батцэцэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн түүний төрөлх Налайх дүүргийн БТСГ-ын зааланд боллоо.

Тус тэмцээнд 23 байгууллагын 300 гаруй тамирчин охидын зургаа, хөвгүүдийн ес, нийт 17 жинд өрсөлдсөн байна. Тэмцээний дүн гарахад Б.Батцэцэгийн дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдсан Налайх дүүргийн баг багийн дүнгээр тэргүүлж, Ц.Гантөгс дасгалжуулагчтай “Тэмүжин” спорт клуб, Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын дунд сургуулийн баг удаахь байруудад шалгарсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж