Ливид иргэний дайн нүүрлэснийг зарлав

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ливид иргэний дайн нүүрлэснийг зарлав











Ливийн удирдагч Муанмар
Каддафийн хүү Сайф аль-Ислам ТВ-ээр мэдэгдэл өгөхдөө улс оронд нь иргэний дайн
гарч болзошгүй гэж анхааруулжээ.

Тэрээр ингэж ярих болсон шалтгаанаа тус улсын
нийслэл Триполь хотод засгийн газрын эсрэг босогчид хаа сайгүй тархаж байгаатай
холбон тайлбарласан байна.

Хэдийгээр эсэргүүцлийн хөдөөлгөөнийг тэрээр шүүмжилж
байгаа ч улстөрийн шинэчлэл өөрчлөлтийн төлөө аливаа баримтад гарын үсэг зурна
гэдгээ амлажээ. Мөн тэрээр арми болон цагдаагийнхан алдаа хийсэн гэж хэлсэн
бөгөөд харин амь үрэгдсэн хүмүүсийн тоо болон бусад хохирлын талаархи гарч
байгаа мэдээллүүд буруу ташаа болсон гэж байгаа аж. Түүний хэлж байгаагаар бол
амь үрэгдсэн хүмүүсийн тоо мэдээлэгдсэнээс хамаагүй бага гарч байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ гадаадын мэдээллийн хэрэгслүүд бодит байдлыг хэт дэвэргэн
мэдээлж байгааг тэр шүүмжилсэн байна. Мөн сөрөг хүчин гэж байгаа улстөрийн
бүлэглэлүүд Ливи орныг задарган бутаргаж жижиглэхийг оролдож байна гээд хэрэв
ийм байдалд хүрвэл Ливид хөрөнгө оруулалт хийх хэн ч олдохгүй гэж ярьжээ.

Видеог энд дарж үзнэ үү.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж