Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх үү

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх үү

Нийгмийн даатгалын тогтолцоо бүхэлдээ дампуурсныг МҮЭХ-ноос сануулсаар удлаа. Үүнийгээ батлан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийнхэн Эрүүл мэндийн даатгалын сангаас 200 орчим сая төгрөгийг завшсан байж болзошгүй талаар мэдээлсэн. Энэ мэдээллийн мөрөөр тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийг цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байна. Үүнээс гадна Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс ажлын хэсэг гаран тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаанд шалгалт явуулж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар 2002 оноос эхлэн ажиллаж байгаа С.Тунгалаг албан тушаалаа ашиглаж, олон жилийн турш өвчтөний хуурамч түүх зохион бичиж, Эрүүл мэндийн даатгалаас мөнгө завшиж байсан байж мэдэхээр байгаа аж. Мөнгө идэх энэ хэрэгтээ эмч нараа оролцуулж, хуурамчаар өвчтөний түүх зохиохыг шаарддаг байсан гэх мэдээлэл байна. Үнэхээр нийгмийн даатгалын тогтолцоонд хяналт дутагдаж байгаа нь үүнээс харагдаж байгаа бөгөөд энэхүү тогтолцоог өөрчлөх цаг ирснийг харуулж  байна.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж