Тус аян нь Төрийн албаны зөвлөлөөс 2011 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй хариуцлагын жил“ болгон зарласантай холбогдуулан Төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг төрийн захиргааны албан хаагч болон төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга, захирал эрхлэгч нарын хүрээнд бүтэн жилийн хугацаанд зохион байгуулж, байгууллага сумдын жилийн ажлыг дүгнэх гол шалгуур болгож байгаараа онцлог юм.
Цаашид тус аймгийн төрийн албаны салбар зөвлөл, Хууль зүйн хэлтэс хамтран төрийн албан хаагчдийг ёс зүйтэй шударга байлгаж, иргэдэд хөнгөн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх, төрийн байгууллагуудын ил тод нээлттэй байдлыг хангуулах талаар нягт хамтран ажиллаж, олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.