Хэсгийн дарга нар улстөрждөг гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Хэсгийн дарга нар улстөрждөг гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхим, нийслэлийн Ардчилсан нам хамтран өнөөдөр “Нийслэлийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, хотын хөгжилд оруулах хувь нэмэр” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хэлэлцүүлэгт нийслэлийн дүүргүүд дэх хорооны Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын дарга нар голлон оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр хөндсөн хамгийн проблемтэй асуудал нь хороодын хэсгийн дарга нарыг дүүргийн Засаг дарга томилж, улмаар сонгуульд ашиглаж байгаа асуудлыг хурцаар шүүмжиллээ. Энэ нь эргээд иргэдэд үйлчлэх үйлчилгээг сулруулж, улмаар төрийн бодлого шийдвэрийг иргэдэд таниулах ажил ч урагшаа явахгүй, улстөржсөөр дөрвөн жилийн үдэж байгааг оролцогчид шүүмжилж байна. Нөгөө талаас Ардчилсан нам нь орон нутгийн сонгуульд дөрвөн жил тутамд ялагдал хүлээж буй нь салбар хороодод МАН-ынхан шиг иргэдтэй тулж ажиллаж чаддаггүйтэй холбоотой гэдгийг ч тэд хэллээ. Тиймээс ирэх жилүүдэд Ардчилсан намаас хийх нэн тэргүүний ажил нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрсөндөө хэрэгжих бололцоогоор хангах. Хэсгийн дарга нарыг улстөрөөс ангид байлгах, тусгай бодлого боловсруулахыг анхааралдаа авахыг хүслээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж