1-р сарын 20 –ны өдрийн 19 цагаас эхэлсэн 2 цагийн шууд нэвтрүүлэгт давхардсан тоогоор үзэгчдээс 300 гаруй мессеж, 150 гаруй дуудлага ирж аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, болж байгаа болохгүй байгаа олон асуудлыг хөндсөн асуултуудыг тавьж хариулт авсан юм. Энэ онд Сүхбаатар аймагт баригдах дулааны станцтай холбоотойгоор шугам сүлжээний асуудлыг хэрхэн шийдвэрлэх, шинээр баригдах цэргийн ангийн боловсон хүчний талаар мөн хот төлөвлөлтөй олон асуудлаар хариулт авахын зэрэгцээ иргэд хөдөлмөрчид өөрт тулгамдсан хувийн асуудлаа ч мөн шийдвэрлүүлэхийг хүсч байлаа.
Аймгийн засаг дарга Ж.Батсуурь өөрийн гаргасан захирамж, шийвдэрүүдтэй холбоотой асуудлуудаас гадна, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар иргэдийн зүгээс магтаал, зэмлэл 2-ыг хослуулсан нэгэн үдшийг телевизийн дэлгэцнээ өнгөрөөлөө.