А.Батсүхийн тухай мартаж болохгүй түүх

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

А.Батсүхийн тухай мартаж болохгүй түүх

Албан тушаалаа өгөөд хямралыг хамт авч одсон А.Батсүхийн тухай мартаж болохгүй түүх

Инфляцийн хурдац өсч, ОУВС-ийн мэргэжилтнүүд үүр­гийнхээ дагуу мөнгөний
бод­логын хүүгээ нэмэхийг зөв­лөж эхэллээ. Ажлын хэс­гийнхэн “Инфляци
өндөр түв­шинд хүрч, төсвийн зарлага их хэмжээгээр нэмэгдэж бай­гаа  нь
нөхцөл байдлыг улам доройтуулах болно” гэ­сэн дүгнэлт гаргасан байна.
ОУВС-ийн Монгол дахь Суу­рин төлөөлөгч Пармешвар Рам­логан  “Төсвийн
тогтвортой байд­лын тухай хуулийн үзэл ба­римтлалыг үг, үсэг орхилгүй
чанд даган мөрдөхгүй бол хуу­лийн найдвартай байдал ал­дагдаж, бодлогын
алдааны улмаас Монгол Улсад өмнө нь үүсч байсан тэлэлт-агшилтын мөчлөг
тохиож, үүнээс сэргий­лэх боломжгүй болно” гэж хэл­жээ. Яагаад ч юм бэ,
“төрөөс” тайвшруулж, ОУВС-ийн зөгнөөд байгаа хоёр нэг л сэжигтэй
төдийгүй “өмнө нь үүсч байсан тэр эгзэгтэй мөч­лөг”-ийг эргэн санахад
хү­рэв. Энэ үе бол инфляци 34 хувьд хүрээд байсан 2008 оны долдугаар
сараас хойшхи өдрүүд. Яг тэдэнтэй адилх­наар сэтгэж, мөнгөний бод­логын
хүүг өсгөхөөс өөрөөр инфляцитай тэмцэх бо­ломжгүй хэмээн байсан
Мон­голбанкны ерөнхийлөгч асан А.Батсүх гэдэг нөхөр санаанд орж байна.
Тухайн үед хэвлэл мэдээлэлд гарч буй түүний та­лаарх мэдээллүүдийг
ха­рахад юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй эсэргүү нө­хөр, эсвэл эдийн
засгийг боо­милохыг хүсэгч, бүр юу ч мэд­дэггүй юм болов уу ч гэж
санагддаг байлаа.

Харин инфляци буурч, бүх зүйл нааштайгаар өөрч­лөгд­сөний дараа юу
болоод өнгөрөв гэдгийг эргэн харахад тун сонирхолтой дүр зураг харагдсан
юм. Дэлхий нийт 2007 оны дунд үеэс хямрал хэ­мээн сандарч эхлээд байв.
Гэвч Монголд хямрал үүссэн шалт­гаан нь тун энгийн. Өөрөөр хэлбэл хямрал
гэдэг нь манай жижиг орны хувьд ерөөсөө л халамжийг хэт тэлснээс бо­лон
алт, зэсийн ханш огцом унасан зэргээр тайлбарлагдаж байв. Энэ үед
тухайн үеийн Мон­голбанкны ерөнхийлөгч А.Батсүх юу хийсэн бэ. Инф­ляци
огцом өсөхөөс нэг жи­лийн өмнөхөн буюу 2007 оны долдугаар сараас эхлэн
төв банкны үнэт цаасыг  мөн­гөний бодлогын гол хэрэгс­эл болгон
ашиглахаар су­далж эхэллээ. Гэвч энэ нь шаард­лагыг бүх талаар хангаж
ча­даж байна гэж хэлэх аргагүй тул мөнгөний бодлогын альтер­­­натив
загваруудыг ч су­­дал­­жээ. Ингээд 2007 оноос Мон­голбанк инфляцийг
они­лох мөнгөний бодлогын ар­гад шилжихээр зорилгоо тодор­хойлсон.
Мэдээж үүнийг тэр ган­цаараа хийгээгүй. Эрс­дэлийн удирдлагын алба
бай­гуулж, тэр­хүү баг нь олон хоног нойр, хоолгүй зүтгэсний эцэст
эрдэмтэн А.Батсүхийн “тур­шилт” амжилттай болж бод­логоо боловсруулсан
юм. Зүгээр ном уншиж судалж бай­гаад ч аваад хийчихсэн юм биш. Эмзэг,
жижигхэн эдийн засагтаа тохирох хувилбарыг хайж, олон тестийг туршиж
үзээд сонголтоо хийсэн хэрэг л дээ. Харин хэрэгжүүлэх ша­танд ямархан
саад бэрх­шээл тулгарсныг олон нийт мэдэж байгаа. Түүнийг “Эдийн
зас­гийн эргэлтийг удааш­руулж, зээлийн хэмжээг хумьж бай­на” хэмээн
буруутгаж байлаа. Гэвч онолын хувьд зөв юм хийсэн гэдэгтээ А.Батсүх
дэн­дүү итгэлтэй байв. Инф­ляци тухайн орныг элгээр нь хэвтүүлдэг аймшиг
мөн. Түүн­тэй тэмцэх  цорын ганц арга нь мөнгөний бодлогын хүүг
бууруулах явдал мөн. Энэ бол “Хоёр хоёрын дөрөв” гэ­дэг шиг  л ганцхан
хариутай бод­лого билээ.

Аливаа үйлийг анх хийхэд тул­гардаг бэрхшээлүүд А.Бат­­сүхэд тохиолдож
байв. Мөнгөний бодлогын хүүгээ нэмэхээр хувийн хэвш­лийнх­нээ татаж
унагачих гээд, эдийн засгийг боомилох гэ­сэн хэрэгтэн болох ч шах­на.
Бүр юу ч мэддэггүй хү­нийг Монголбанкны ерөн­хийлөгчөөр аваачаад
тавьчи­хаж гэж хэлүүлэх ч энүүхэнд. Улстөрчид түүнээс хуульд харшлах
зүйлийг  хийлгэх, хэлүүлэх гэж оролдоно, болох­гүй бол дарамталдаг
байсныг хамт ажиллаж байсан нөхөд нь мэднэ. Харин хэлэхээс эмээж байж
болзошгүй. Учир нь ямар цаг үед ажиллаж амьдарч буй, тэр нь шударга
ёстой хэрхэн тэрсэлдэж буйг өнөөдөр төрийн алба хашиж байгаа бүхэн
чимээгүй эмгэ­нэн яваа билээ.

Гэвч Монголбанкны ерөн­хийлөгчид нийт ард иргэдийн эрх ашиг илүү чухал
байсан учир албан тушаал, нэр хүн­дээ золиосолж зоригтой шийд­вэр
гаргахаас аргагүй байв. Тэр тулгарсан саад, бэрхшээл бүх­нийг хамт
олонтойгоо ам­жилттай давсны дүнд ч зорьсондоо хүрсэн. Хямра­лаас болж
нэг жилийн до­тор АНУ-д 100 гаруй банк дам­пуурчихаад байхад Монгол Улс
“Анод”-ын араас бусдыг нь тавиад туучихалгүй тог­тож үлдсэн. “Анод”-ыг ч
гэсэн “Зоос”ын нэгэн адил тө­рийн мэдэлд аваад тогтоох тө­­лөвлөгөө
боловсруулж өг­­­сөн ч тухайн үеийн Зас­гийн газрын холбогдох хү­­мүүс
даанч тоогоогүй нь сэжиг төрүүлдгийг нуу­­­гаад яах вэ. Эцэст нь
А.Бат­­­сүх Монголбанкны ерөн­­хий­лөг­чийн албанаас огц­­рохыг хүссэн
өргөдлөө өг­сөн юм. Тэрбээр 34 хувьтай байсан инфляцийг 19 хувь хүртэл
нь бууруулаад, “Бид мэргэжлийн талаас нь авах ёстой арга хэмжээгээ
авсан. Цаашид инфляци улам буур­на. Монголбанкны ерөн­хий­лөгчөөр Долоон
буудлын Дол­зод гуайг авчраад тавь­сан ч жам ёсныхоо дагуу инф­ляци
буурсаар байх тийм найдвартай арга хэмжээг бид авсан” хэмээн хэлж байсан
юм. Үнэхээр ч инфляци хэрхэн тогтворжсон, арилжааны банкууд зээл 
өгөхдөө эрс­дэлээс хэрхэн сэргийлдэг болс­ныг харж байгаа биз дээ.

Хүүгийн хойноос хэт хөө­цөлдөж, чанаргүй зээлийн хэм­жээ нь банкаа татан
унагах шахсан тийм буруу ойлголтыг залруулж банк бүр эрсдэлийн
удирдлагын албатай болсны үр дүн энэ. Мөн эдийн зас­гийн мэдлэг,
туршлага, оюун санааны шилдгүүдийн төв­лөрөл болсон ОУВС, Дэлхийн
банктай нягт хамтран ажиллаж, мөнгөний бодлогын чиглэлээр АНУ-д мастер
хамгаалсан анхны монгол эрдэмтний хувьд үндэсний банкирын ухаа­ныг нэмж
энэ бүхнийг хийсэн. Эцэст нь улстөрчид түү­ний ажлыг ойлгохгүйг мэдрээд
албан тушаалаа өгө­хөөс аргагүйд хүрсэн. Түү­ний үед Монголбанкны
удирд­лагад ажиллаж байсан Д.Энхжаргал, Б.Энххуяг нар ч мөн улс төрийн
шалтгаанаар албан тушаалаа өгснийг бодо­ход асуудал зөвхөн А.Бат­сүхэд
байгаагүй нь батлагд­сан юм. Гэхдээ л тэд Монгол­банкны удирдлагын
эрхийг хүлээлгэн өгөхдөө их хямралын эрсдэлийг ч аваад одсон. Энэ л
тэдний гавьяа, олон нийтийн заавал мэдэх ёстой түүх байлаа. Түүнийг хэн,
яагаад огцроход хүргэв. Өөрийн гараар өргөдлөө өгтөл нь залхаасан улс
төрийн ямар нөхцөл байдал үүсээд бай­сан юм бол. Төрийн албанд шударгаар
зүтгэсэн бүхэн хул­жин оддог Монгол төрийн парадокс цаашид хэрхэн
үр­гэлж­лэх бол гэдэг талаар бо­дохоос эмгэнэлтэй бус уу. Ийм түүхийг
мартах аваас цаашид төрд ажиллагсад шударгаар зүтгэх хэрэг байна уу.

Өнөөдөр инфляци өсөхийг сануулсаар байгаа зөвлөгөөг хүлээн аваад хамтран
ажил­лахад хэн саад болоод байгааг ч үүнтэй холбож үзэхэд гэм­гүй. Эрх
мэдэлтнүүд бай­тугай статистикт ч итгэхэд бэрх байна. Яагаад инфляци нь
тогтвортой байгаа юм бол ард түмний амьжиргаа хүнд хэвээрээ байгаа юм
бэ. Яг Израиль шиг. Тэдний эдийн засаг урьд хожид бай­гаагүйгээр буюу
7.8 хувийн өсөлттэй байхад бараа бүтээг­дэхүүний үнэ өсч, ядуу хэвээрээ
байгаадаа бухимдан ажил хаялтад зэхэж эхэллээ. Харин манайд  эдийн
засгийн өсөлт 6.1 хувьтай байгаа ч бүх юм сайхан байгаа мэ­тээр тархи
угааж байна. Гэтэл цалин хүртээмжтэй, өр­гөн хэрэглээний бараа,
бүтээг­дэхүүний үнэ хямд байна уу гэвэл тийм биш. Дээр нь бэлэн мөнгө
тарааж байгаа. Инфляци цаашид өсөхгүй гэхэд яагаад итгэх ёстой гэж.

Л.БАЯРМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж