Хүний үс халзрахтай тэмцэж болох нь

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Хүний үс халзрахтай тэмцэж болох нь

АНУ-ын Лос Анжелесийн Их Сургуулийн эрдэмтэд үс халзрах шалгааныг санаандгүйгээр нээсэн тухай The Telegraph бичжээ.

Ходоод гэдэсний бэлдмэл гарган авахаар лабораторын хулгануудад туршилт хийж, астрессин-Б тариаг тарьсан байна. Уг тариа CRF гэх стрессийн гормоныг саармагжуулдаг аж. Эхний үед хулганууд ходоод гэдэсний өвчингүй эрүүл байсан мэт боловч бүр халзарсан байна. Харин эрдэмтэд гастроэнтерологийн туршилт хийж, халзарсан хулгануудыг ердийн хулганаас ходоод гэдэсний хувьд нь ялгахыг хичээж байв. Тариа дөрвөн сарын туршид үйлчилдэг бөгөөд халзарсан хулганууд тарианы үйлчлэл дууссанаар хэвийн өтгөн үстэй болсон. Туршилтыг эхнээс нь давтан хийхэд яг адил үр дүн давтагджээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар стрессын гормон хүний арьсанд мөн адил нөлөөг үзүүлэх бөгөөд астрессин-Б мөн адил нөлөөлөх юм. Астрессин-Б хүнд үс ургуулах нь батлагдвал олон жилийн турш халзралтай тэмцсэн тэмцэл тодорхой үр дүнд хүрч болох аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж