Дорнод аймагт шинэ телевиз мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт шинэ телевиз мэндэллээ

Дорнод аймагт “PBS” хэмээх шинэ телевиз туршилтын цацалтаа хийж эхэллээ. Public Broadcasting Service буюу олон нийтийн нэвтрүүлэх үйлчилгээ гэсэн үгийн товчлол бүхий тус телевиз “Шинэ мэдрэмж, шинэ өнгө, шинэ сонголт” уриатайгаар ажиллаж байна. Тус аймагт гурван телевиз ажилладаг бөгөөд тэдгээр нь улс төрийн гол хоёр намын дуу хоолой болдог бол “PBS” нь “Иргэдээ сонсох телевиз” хэмээх эрхэм зорилт дэвшүүлжээ. Үүний илэрхийлэл болгон телевизийн байрандаа иргэдийг хүлээж авах танхимыг тохижуулж, “Таны мэдээллийн мөрөөр” нэвтрүүлгийн цаг гарган ажиллах ажээ.

Түүнчлэн үзэгчдээс санал хүсэлт хүлээж авах тусгай утас ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ утсаар иргэд олон тооны талархлын үг, дэмжсэн сэтгэгдлээ ирүүлсээр байгаа юм байна.     

Ж.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж