Галын 146 зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Галын 146 зөрчил илэрчээ

Сүүлийн үед гал түймрийн гаралт, галын дуудлага тогтмол ирэх болсонтой холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын дүүрэг хариуцсан Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг өнгөрсөн долоо хоногт хийжээ. Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийт 22 объектод үзлэг шалгалт хийж 146 зөрчлийг илрүүлсэн аж. Үүнээс  31 зөрчлийг газар дээр нь арилгуулж, албан шаардлага 12, мэдэгдэл 10, зөрчлийн тэмдэглэл зургаа, санамж сэрэмжлүүлэг 42-ыг холбогдох албан тушаалтан, иргэдэд хүргүүлсэн байна. Энэ үеэр 42 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга яриа хийж, мэдээлэл өгч ажилласан байна. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж