Гал түймрийн 35 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Гал түймрийн 35 дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт  өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 35 дуудлагыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас иржээ.   Үүнээс гал түймрийн 24, галын зөрчлийн  дуудлага 11 байна. Гал түймрийн гаралтыг дүүргээр нь авч үзвэл  нийслэлийн Сүхбаатар дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт долоо, Баянгол дүүрэгт тав, Чингэлтэй дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт тав, Баянзүрх дүүрэгт хоёр, Налайх дүүрэгт нэг дуудлага ирсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд  10х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд  6х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны авто зам дээр “ЗИЛ-130” загварын автомашины ачиж явсан  250 боодол өвс шатаж байсныг Аврах, гал унтраах ангиуд  тус тус унтраажээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж