Б.Жавхлантөгс тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Б.Жавхлантөгс тоглолтоо хийнэ

“UBS”
телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs-2010” наадмын ялагч
Б.Жавхлантөгс, дэд байрын шагналт П.Өнөржаргал нар хамтарсан тоглолтоо
хийх гэнэ. Тэдний тоглолт энэ сарын 28-нд “Сонгодог агаар” нэртэй болох
юм.

Тоглолтод цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Долгормаа, Ж.Энхмаа,
Г.Ариунбаатар нар оролцох бөгөөд дэлхийн болон Монголын дуурийн ариг
дуулах аж. Дуучин П.Өнөржаргал Г.Ариунбаатар нар Б.Дамдинсүрэн,
Б.Смирновын “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс дуулах бол
Б.Жавхлантөгс дэлхийн сонгодог дуурийн аригаас дуулж сонирхуулах аж.

Харин симфони найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах юм.

М.Урин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж