Хятадад “цахим” хувьсгал өрнүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Хятадад “цахим” хувьсгал өрнүүлжээ

Хятад улсад Арабын орнуудад гарсантай адил цахим сүлжээгээр дамжсан эсэргүүцлийн хөдөлгөөний уриалгууд гарч эхэлжээ. Тэрхүү уриалгууд нь тус улсад “Мэлрэг цэцгийн (жасмины)  хувьсгал” хийхийг уриалж эхэлсэн байна. Энэ он-лайн хувьсгалын сүлжээ Хятадын хэд хэдэн томоохон хотуудад тархаж байгаа аж. Уриалгад “ бид хоол хүнстэй байхыг, ажилтай байхыг,гэр оронтой байхыг бас шударга ёсыг хүсэж байна” гэсэн байжээ. Энэ уриалга нь анхлан АНУ-д төвтэй хятад хэлээр гаргадаг вэб-сайтаас тараагдсан бөгөөд Хятадын бичил блогуудад тархсан байгаа гэнэ.

Цахим хувьсгал газар авахаас сэргийлсэн цагдаагийнхан Шанхай хотод гурван ч идэвхтэнийг баривчалсан гэж мэдээлэгдэж байна. Хоёр ч хотод цагдаа нар хэсэг бүлгээрээ цугларсан хүмүүсийг тарааж байжээ. Шанхайд байсан ВВС-ийн сурвалжлагчийн хэлснээр бол баривчлагдсан нэгэн хүн “намайг яагаад баривчалж байгаа юм бэ, би ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ” гэж орилж байсан гэнэ. Хятадлын холбогдох байгууллагууд нь интернетийн сүлжээнд хяналтаа чангатгаж “мэлрэг цэцэг” гэсэн үг орсон бүх хайлтыг хааж байгаа ажээ.  
 

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж