
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 5572 км хатуу хучилттай авто зам, 997 км хурдны зам, 1100 гаруй км төмөр замын далангийн барилга байгууламжийн ажлууд зэрэг техник тоног төхөөрөмж, санхүүгийн томоохон хүчин чадал шаардсан төслүүд хэрэгжих аж. Ажиллах хүч, техникийн бололцоо, санхүүгийн томоохон чадавхи шаардсан энэхүү бүтээн байгуулалтын ажлыг гадаадынхан бус Монголын үндэсний авто замын компаниуд гардан хийх зайлшгүй шаардлагатай байгааг “Монголын авто замын компаниудын нэгдэл” консорциумиас онцолжээ.
Б.Энх