Өнөөдөр С.Жавхлангийн төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр С.Жавхлангийн төрсөн өдөр

Нийтийн дууны ханхүү дуучин С.Жавхлангийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр сүүлийн өдрүүдэд “Хөх нуруут” төв, “Гал үндсэнтэн” холбооны ажил гээд зав муутай байгаа аж. Тэрбээр өмнө нь “Би төрсөн өдрөө нэг их тэмдэглээд байдаггүй л дээ. Монголчууд бидэнд баяр цөөдөөгүй. Төрсөн өдөр боллоо гэж хөөрөөд байдаггүй болохоор ихэнхдээ найз нөхөд маань сануулдаг. Заримдаа өнгөрсөн хойно нь "Нээрээ миний төрсөн өдөр болчихсон байна шүү дээ" гэж боддог” хэмээн хэлж байсан. Энэ жилийн хувьд ч гэсэн дуучин С.Жавхлан төрсөн өдрийн баяраа тэмдэглэхгүй байх гэнэ.

Дуучин С.Жавхлан нь “Шуранхай” хамтлагийн дуучин С.Эрдэнэчимэгтэй дахин шинэ амьдралаа эхлүүлж бяцхан охинтой болсон. Монгол ёс заншилаа дээдлэн хүндэлдэг дуучны хувьд нүүдэлчин соёлоо хадгалж үлдэхийн тулд долоон буудал эхнэр охиныхоо хамт гэрт амьдарч байсан. Харин удахгүй Увс нутагтаа очиж амьдрахаар төлөвлөж байгаа гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж